2010-05-09
Бэлгэвчний тухай юу мэдэх вэ?

Хэдийгээр бэлгэвч хамгийн хvртээмжтэй хамгаалах хэрэгслийн нэг мөн боловч хvмvvс тvvнийг хэрэглэх тэр бvр дуртай байдаггvй. Бэлгэвч хамгийн муу хэрэглэдэг улс орнуудыг хятад тэргvvлдэг ажээ. Учир нь Хятадын хvн амын 70 хувь нь тохиолдлын юм уу нэг удаагийн сексийнхээ vеэр бэлгэвч огт хэрэглэдэггvй байна.

Дараа нь чехvvд 54 хувиар, гуравдугаарт англичууд 34 хувиар удаалдаг бол бэлгийн эрvvл мэнддээ хамгийн сайн анхаардаг улсаар Франц шалгарч байна. Учир нь францчуудын 9 хувь нь л тохиолдлын сексийг бэлгэвчгvй хийдэг гэнэ.
Бэлгэвчний хамгийн дээд өвөг эртний Египетэд vvсчээ. Тэр vед бэлгэвчийг янз бvрийн амьтны арьсаар хийдэг байсан бол өнөөдөр өнгө, хэлбэр, хэмжээ, бvр vнэрээрээ хvртэл ялгаатай хэдэн зуун төрлөөр vйлдвэрлэгдэж байна. Хамгийн их хэрэглэгддэг байсан амьтны онгон хальсаар хийдэг бэлгэвчийг ДОХ тарааснаас нь хойш буюу 1980-аад оноос хэрэглэхээ больсон.

Энэ нь жинхэнэ байгалийн гаралтай бvтээгдхvvн бөгөөд жирэмслэлтээс маш сайн хамгаалдаг ч шvvрэмхий чанартай учир бэлгийн замын өвчний халдвараас сэргийлэх боломж нь харьцангуй их байдаг. Тиймээс итгэлтэй хосууд жирэмслэлтээс хамгаалахыг хvсвэл амьтны гаралтай жинхэнэ бэлгэвч хэрэглэж болно. Харин латекс болон полиуретан гэдэг материалуудаар өнөөгийн бидний хэрэглэдэг бэлгэвчний 98 гаруй хувийг vйлдвэрлэдэг.

Эдгээр материал нь ямар ч өвчний нянг нэвтрvvлэхгvй байх чадалтай. Полиуретан нь хамгийн бат бөх материал боловч латекс нь харьцангуй өргөн тархсан материал юм. Полиуретан нь биеийн дулааныг харьцанугй удаан хадгалах боломжтой байдаг тул хөөрсөн сэрэл, сексийн таашаалыг зохих хэмжээнд буюу, хvн бие махбодоороо мэдрэх мэдрэмжийг удаан мэдрэх бололцоо олгодог.

                                        Бэлгэвч худалдан авахдаа юуг анхаарах вэ?

- Үйлдвэрлэгдсэн болон хадгалах хугацааг анхаарах
- Бэлгэвчийг vйлдвэрлэдэг тvvхий эд болох латекс нь наран шарлагад зориулсан лосьон, вазелин, хvvхдийн тос зэрэгт гэмтэж цоорох аюултай. Тиймээс нэмэлт тосолгоо шаардлагатай бол тосон биш, усан дээр vндэслэн хийсэн тослогч бvтээгдхvvнийг ашиглах ёстой.
- Пирсинг юм уу хурц хумс ч бэлгэвчийг цоолж мэднэ. Тиймээс ялангуяа бэлэг эрхтэндээ пирсингтэй бол vvнийг тун сайн анхаарах хэрэгтэй.
- Хэрвээ Европын холбооны оронд амьдардаг бөгөөд тэдгээр улсаас бэлгэвч авбал дээр нь
BS EN 600 гэсэн тэмдэглэгээ байдаг

Бичсэн: Янагхан сарнай | цаг: 01:44 | +18
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



 
xaax