Үvнд:
- Бэлгийн дур хvсэл өдөөгдөх буюу либидор
- Бэлэг эрхтэнд хөвчрөлт өгөгдөх буюу бэлэг эрхтэний хөндийлөг биет нь цусаар дvvрэх
- Бэлэг эрхтэнээ эмэгтэй нь vтрээнд оруулснаар vрийн шингэн гадагшлах буюу дур тавих эвокуляции
- Бэлгийн дур ханамж авах буюу оргазм
Энэхvv vйлийн тогтолцооны аль нэг шатанд патолгийн өөрчлөлт vvссэнээс vvдэн бэлгийн ажиллагааны хямрал бий болдог.
Жишээ нь: Дур хvсэл буурах, бэлэг эрхтэний хөвчрөлт сулрах, vрийн шингэн эрт алдагдах гэх мэт.
Архи нь бэлгийн vйл ажиллагаанд янз бvрээр нөлөөлөх нь их байдаг. Зарим нэг нь архи уумагц бэлгийн сэрэл ихээр хөдөлж, дур тачаал нь оргилдог бол /26%/ зарим нэгэнд нь бvр эсрэгээр нөлөөлж огт дур хvсэлгvй болдог /56%/ бол бэлэг эрхтэний ажиллагаанд нь огт нөлөө vзvvлдэггvй хэвийн хэмжээндээ байдаг /21%/.
Мөн согтуу vед тархи нугас архинд хордож, бэлгийн мэдрэмж суларснаас хурцахуйн vргэлжлэх хугацаа хэвийнхээсээ хавьгvй уртасч, дур тавилт нь удаан vргэлжилдэг. Энэхvv архины харилцан адилгvй vйлчилгээ нь тухайн хvний дээд мэдрэлийн vйл ажиллагааны хэв шинж, галбир, зан төрхийн онцлого зэргээс шалтгаалдаг байна. Дээд мэдрэлийн vйл ажиллагааны галибарын хувьд холерик юмуу меланхолик авиртай эрчvvд, мөн тvvнчлэн өөртөө итгэл муутай, ичимтгий, бvрэг, vргэлж эргэлзэн тээнэгэлздэг зан төрхийн онцлогтой хvмvvс бэлгийн сулралд хялбархан өртдөг.
Мөн дотоод шvvрлийн булчирхайн өөрчлөлт, дотор эрхтэний системийн онцлог, архи даах чадвар, архи шингээх чадвар зэргээс шууд шалтгаална. Мөн архи уусан хугацаа чухал рольтой. Архийг тогтмол олон жил уусан хvмvvст ялангуяа эдгээр хvмvvс нь урьд нь неврозоор өвдөж байсан бол төдий чинээ бэлгийн сулралд амархан ордог.
Үvнээс гадна архины хордлогын нөлөөгөөр хvний сэтгэцийн vйл ажиллагааны бvрэлдэхvvн хэсэг болох танин мэдэх оюун ухаан, зан, сэтгэл-зориг, ухамсар бvхэлдээ хувиран өөрчилөгддөг.
Хvний тархи нь нугас болон вегетатив мэдрэлийн эсийг болвол архинд илvv их мэдрэмтгий байдаг. Ийм ч учир зарим хvмvvст, ялангуяа залуучуудад архи хэтрvvлэн хэрэглэснээс бэлгийн ажиллагааг удирдан чиглvvлдэг мэдрэлийн эд эсэд архи vйлчилсэнээр бэлгийн харилцааны хамгийн гол vед нь бэлэг эрхтэний хөвчрөлт сулрах vзэгдэл ажиглагдах нь бий.
Архисах өвчнийг:
- Эхний буюу архинд донтож эхлэх vе.
- Дунд буюу шараа тайлах vе
- Төгсгөлийн буюу бие хvн доройтох vе гэж 3 хуваадаг бөгөөд эдгээр vе шат болгонд гарах бэлгийн эмгэг нь илрэх илрэл, хvнд хөнгөний байдлаараа хоорондоо ялгаатай байдаг.
1-р vед. Архинд хорхойсч, архи даах чадвар нэмэгдэн, өөрийгөө хянах чадвар сулран, бэлгийн амьдрал энх замбараагvй болно. Энэ vе шатанд архины сэргээх vйлчилгээний нөлөөгөөр бэлгийн идэвхи тvр зуур нэмэгдэх боловч төдөлгvй буурна. Энэ vед бэлэг эрхтэний хөвчрөлт хэвийн хэмжээнд байгаа ч гэлээ vрийн шингэнээ эрт алдах эмгэг ажиглагдана. Бэлгийн дур хvсэл энэ vед бvрэн хадгалагдана.
2-р vед. Ихэвчлэн шараа тайлах хам шинж гарах бөгөөд энэ нь эхний vед их хэмжээний архи уусны дараа бищ тавгvйрхэн хөлөрч, зvрх дэлсэн, ам хатаж, хоол идэх дургvй болж, суларч ядрах байдлаар илэрнэ. Ингэж архийг удаан хугацаагаар тасралтгvй ууснаас тархи, нугасанд байрладаг.
Эр бэлэг эрхтэн хөвчрөх, vрийн шингэн цацагдахыг удирдан зохицуулдаг мэдрэлийн төв дарангуйлагдана. Үvний улмаас бэлгийн дур тачаал буурч, хөвчрөлт муудаж, бэлгийн идэвхи суларна. Хурцахуйн vйл явц өөрчилөгдөж дураа хангаж чадахгvй биеэ тарчлаан зовооно. Ийнхvv эхний vед vvссэн бэлгийн сулралын шинж тэмдэг нь аажимдаа тогтмолжин бэлгийн сулралтай болно.
3-р vед. Төгсгөлийн vе шатанд архи даах чадвар эрс буурч, хэдийд ч, хаан ч, хамаагvй согтоох ундаа хэрэглэж, хоногт олон дахин согтон, шартах, шараа тайлах хэлбэрээр олон өдөр тасралтгvй архиддаг. Энэ vед хувь хvний төрөлхийн араншингийн сөрөг тал хурцадан илэрч, зан төлөвийн өөрчлөлт бий болно. Архины архаг хордлогын улмаас энэхvv төгсгөлийн vе шатанд бэлгийн vйл ажиллагааг удирдан зохицуулдаг, мэдрэлийн төвvvд бvрэн гамтэж , хурьцах чадваргvй болж бvрэн “атрофия” бий болно. Ингэснээр бэлгийн ажиллагаа бvрэн байхгvй болох, дур хvсэл огт vгvй болох, ямарч тохиолдолд хөвчрөлт өгөгдөхгvй болон бэлгийн амьдрал огт vгvй болно. Энэ нь тархи нугасны бvтцийн өөрчлөлттэй холбоотой тул ямар ч засрал авахгvй.
Ийнхvv архичин хvний бэлгийн vйл ажиллагаа сулрах нь ялангуяа архидалтын 2 ба 3-р vед архины хардалт дэмийрэл vvсэхэд чухал нөлөө vзvvлдэг. Энэ нь цаашдын гэр бvлийн амьдралд төдийгvй нийгэм , хамт олонд ч гvн гvнзгий хор хөнөөл учруулах аюултай.