Мартмаар байна

бичсэн: Янагхан сарнай, 2010-05-04, 17:01
Сиймхий үүлэн чөлөөнд надтай учрах наран нэг л ээлгүй
Сэмжирч хоцорсон хайранд сэтгэл эвгүйрхэн нэг л эзгүй
Уйтай нүднээс үерлэн урссан гашуун горхи нэг л ёозгүй
Уймарч үлдсэн сэтгэлд зүрх шимшрэн нэг л тавгүй

Харууслын үер хацар даган урсахуйяа сэтгэл минь гундаж
Хатаж омголтсон уруулаан хэнд ч үл харуулан орь ганцаар бэдэрнэ
Сувдан нулимс болор дусал болгон хур буулгахуйд
Сүүдэр газраар цэнгэсэн чиний сэтгэл л үл норно

Гоо үзэсгэлэн, төгс төгөлдөрийн бурхан намайг эзгүйчилж
Ганган залуу насны минь гал халуун сэтгэлд хүйтэн зэвсэг дүржээ
Гаславч үл эргэм хайран тэр янаг сэтгэл
Ганцхан мунаг...
төрөл:шүлэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Би хайр гуйхгүй

бичсэн: Янагхан сарнай, 2010-05-04, 16:55
Би хүнээс юм гуйх дургүй
Хэрэгцээтэй бүхнээ өөрөө аваад хэрэглэнэ
Арга ядсан үедээ гэхдээ хүнээс мөнгө асууна аа
Аль болох түргэн хугацаанд амласан ёсоороо заавал буцааж өгнө
Нөхдийнхөө дунд би чинь шударгаараа алдаршсан хүн
За гэсэн л бол Ёо гэдэггүй хүн
Тийм зантайдаа ч уу, худал үгийг хамгаас жигшдэг юм
Хайртай, ханилж сууна гэж гэнэн сэтгэлээр минь тоглосон хуурамч чамаас
Хайрлаач гэж хайр гуйж амьдрахгүй ээ би
...
төрөл:шүлэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих